Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Эхийн талын төрлийг дуудах нь

 

  • Эх - Өөрийг нь төрүүлсэн эмэгтэй хүн. Ээж, мөөм, эм (эх гэсэн манж үг), эцэг эх гэдэг үгийн эх.
  • Хадам эх - Эр, эм хоёрын эрийн эх эмд, эмийн эх эрд харилцан хадам эх болно. Энэхүү яс махны төрөл саднаас гадна бас сүлбээ болох эхийн дуудлага олон бий.
  • Хойт эх - Эхийн дараа эцгийн хууль ёсоор урагласан эмэгтэй.
  • Өргөлт эх - Бас тэжээсэн эх гэдэг. Биеийг гэртээ өргөн авч үрчлээд өөрийн хүү (охин)-гээ болгосон эмэгтэйг өргөлт эх буюу тэжээсэн эх гэнэ.
  • Хөхөлт эх - Нялх үед эхийн сүү дутагдсанаас буюу эсвэл ямар нэгэн шалтгаанаас бусдын бүсгүйг залж хөхүүлж өсгөсөн тэр эхнэрийг хөхөлт эх гэнэ. Хөхөлт эхийн эрийг хөхөлт эцэг гэнэ.
  • Мөргүүлсэн эх - Охин ураглаж үс хагалан гэзэг эвхэх үе, хар цагаан үр тэгш (хүү, охин бүрэн) ивээл жилтэй эмэгтэйг залж үсээ хагалуулаад эх болгодог. Энэ эмэгтэйг мөргүүлсэн эх гэдэг.
  • Хуурай эх - Эцгийн тайлбар дахь хуурай эцэг хэсгийг харна уу.