Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Өвөг эцэг, эмэг эхийн төрлийг дуудах нь

 

  • Өвөг - Эцгийн эцэг болой.
  • Хадам өвөг - Хадам эцгийнхээ эцгийг эхнэр, нөхөр хоёр харилцан хадам өвөг гэнэ. Энэхүү яс махны хэлхээнээс гадна бас сүлбээ болох дуудлага бий.
  • Хойт өвөг - Өвгийн дараа эмэгтэй хууль ёсоор ураглан суусан нөхөр.
  • Хөхөлт өвөг - Эцгийг хөхүүлж өсгөсөн эхийн нөхрийг хөхөлт өвөг гэнэ.
  • Мөргүүлсэн өвөг - Эхийн мөргүүлсэн эхийн нөхрийг хэлнэ.
  • Өргөлт өвөг - Эцгийн өргөлт эцгийг өргөлт өвөг гэнэ.
  • Хуурай өвөг - Эцэг эхийн хуурай эцгийг хуурай өвөг гэнэ.


  • Эмэг - Эцгийн эхийг эмэг гэнэ.
  • Хадам эмэг - Эр эм хоёр хадам эцэг эхийнхээ эхийг харилцан хадам эмэг гэнэ. Энэхүү яс цусны төрөл саднаас гадна бас сүлбээ болох эмгийн дуудлага бий.
  • Хойт эмэг - Эцгийн хойд эхийг хойд эмэг гэнэ.
  • Хөхөлт эмэг - Эцгийг хөхүүлж өсгөсөн эхийг хөхөлт эмэг гэнэ.
  • Мөргүүлсэн эмэг - Эхийн мөргүүлсэн эхийг хэлнэ.
  • Өргөлт эмэг - Эцгийн өргөлт эхийг өргөлт эмэг гэнэ.
  • Хуурай эмэг - Эцэг эхий хуурай эцгийн гэргийг хуурай эмэг гэнэ.