Эх сурвалж: Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу - "Монгол ёс заншлын их тайлбар толь" номноос

Ураг төрлийн нэрийн зүйл

Хадмын талын өөрөөс дорогш төрлийн хоорондох дуудлага

 

  • Баз - Эгч, охин дүү хоёрын нөхөр биесээ баз гэнэ. Бас гуя баз гэх ч бий.
  • Авьсан ажин - Ах дүү хоёрын эхнэрүүд хоорондоо авьсан ажин бололцох бөгөөд авьсан нь ахын гэргий, ажин нь дүүгийн гэргий болно.
  • Хүр дүү - Эхнэр(Нөхөр)-ийн эрэгтэй дүү.
  • Хүр дүү бэр - Эхнэр(Нөхөр)-ийн дүүгийн эхнэр.
  • Хүр охин дүү - Эхнэр(Нөхөр)-ийн охин дүү.
  • Хүр хүргэн дүү - Эхнэр(Нөхөр)-ийн охин дүүгийн нөхөр.