Эх сурвалж: "Хүн судлалын үндэсний төв"-ийн тэргүүн ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь,
АУ-ны доктор Э.Энхмаа
"Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар" номын хуудас 41, 2010 он

Цус ойртолт

Албан ёсоор нөхөр, эхнэр болон ураг холбосон эр, эмийн нөхөн үржихүйн холбоог хүн амын генетикийн ухааны томъёоллоор гэр бүл хэмээдэг. Нэг эцэг, эхээс гаралтай, тэдгээртэй болон өөр хоорондоо генийн сангийнхаа тодорхой хувиар ураг, төрлийн холбоо бүхий хүмүүс хоорондоо ураг холбож гэрлэхийг хүн амын генетикийн ухаанд цус ойртсон гэрлэлт буюу товчоор цус ойртолт гэдэг. Хүн амын доторх цус ойртолтын хэлбэрийг "шууд цус ойртолт", "алсуур цус ойртолт" хэмээн хоёр ангилдаг.