Ургийн бичиг хөтлөх эрх зүйн акт

Эх сурвалж: www.legalinfo.mn

Төрийн сүлд
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

“Соёлын тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 3,14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дүгээр заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтлах Үндсэн чиглэл” –ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Угийн бичиг хөтлөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр энэхүү журамд заасны дагуу иргэдээр угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохион байгуулахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга, уг ажлын ач холбогдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлахыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Мөнхтөр, "Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч Ш.Мягмарсамбуу нарт тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ