Эх сурвалж: Монголын Ураг Удам Уламжлалын Холбоо - 2013.10.19


Монголын ураг удам уламжлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт

Нэгэн зүйл

Ураг удам уламжлал гэдэг бол хүн төрөлхтөний үүсэл, тээгч, өсгөгч, гэсэн гурван онолын тулгуур нь болдог гэдэг нь тодорхой. Хөгжил дэвшилийн үндсэн суурь нь монгол хүний ураг удам уламжлал мөн гэдгийг хэн ч маргахгүй. Манай дэлхий дээр амьдарч байгаа 7 тэр бум хүнээс онцгой их түүх уламжлалыг хадгалаж хамгаалаж одоо үргэлжлүүлэн их түүхээ өвлөн авч яваа хүмүүс бол Монголчууд билээ.

Дэлхийн эрдэмтэн мэргэд Монголын түүхийг онцгойлон судалж, Монгол бол нүүдэлчин түүхтэй, өв соёлтой, ахуй амьдралтай дэлхийд байдаггүй агуу түүхтэй улс гэдгийг хүлээн зөвшөөрч өөр өөрийн судалгаагаар ном тохимол гаргасаар байна. Жишээ нь: дээр дурьсан болон бидний дээд өвгөдөөс өртөөлөн үе үедээ дамжуулан үлдээсэн эх өв түүх бол Монгол 5 хошуу мал, Монгол гэр ахуй юм. Зан заншил өргөн уудам нутаг дэвсгэр Монгол түмэнд заяасан байгалийн 4-н улиралд дасан зохицсон оюун ухаан, бие бялдарын хөгжилтэй дээр байгалийн хуулинд захирагдаж мөнх тэнгэрээ шүтэн дээдлэж омог бардам бахархаж явах монгол улс, газар нутаг, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа хадгалаж хамгаалаж Монгол төр улсаа хүндэтгэж засаж залруулаж Монгол гэдэг улс гүрнийг дэлхий даянаа тунхаглаж хүлээн зөвшөөрүүлж чадсан улс билээ.

Түүхийн энэ урт хугацаанд Монгол улс 38 дахь хаанаа залж ирсэний дээр энэ зуунд дэлхийд нэрээ мөнхөлсөн,эзэн Чингис хаан бол Монгол түмний нүүдэлчин эх түүхийг дэлхий даянаа мөнхөлсөн эх хаан гэдгийг дэлхийн олон улс хүлээн зөвшөөрч Монгол гэдэг нэр эзэн Чингис хаанаар овоглож үйл хэргийг түмэн олонд зарлиг болгож Монгол улс өнөөдөр дээдлэн хүндэлж эзэн Чингисийн нэрээр дэлхийн олон улстай харицаж Монголын нэр хүндийг өргөж явна.

Монголын ураг удам уламжлалын өнөөгийн байдал үнэн нүүр царайг энгийн хүний ухаанаар тодорхойлохыг оролдоё.

Урьд түүхгүйгээр өнөөдөр гэж байхгүй, өнөө үегүйгээр ирээдүй гэж байхгүй ээ гэдэг амьдралын хууль болсон энэ үг одоо үед Монгол түмэн олноос олон зүйлийг нэхэж асууж байна. Үүнд түүхийг үнэнээр хариулах болж байна. Түүхийн үнэнийг дагаж явж чадаагүйгээс нүүдлийн эх түүхээ гээж, мартаж, мөхөөж байгаа олон баримт бидний нүдэнд ил тод байна. Үүнд нүүдэлчин иргэншилтэй байсан Монгол орон суурин иргэншилтэй боллоо. Таван хошуу малаа нүүдлэн маллаж дөрвөн улиралдаа тохируулан мал аж ахуйгаа өсгөж үржүүлэж ирсэн уламжлал нь алдагдаж мал аж ахуйгаа эрхэлдэг малчид нь техник хариулж малалдаг боллоо. 2 УЛИРАЛД 2 газар нутаглаж малын хөлөөр далхалагдсан бэлчээрт нутагтай боллоо.

5 хошуу малын сааль сүүгээ бүрэн ашиглахаа больсон үүн дотроо хонь ямаа тэмээг нэрлэхэд хангалттай. Мал аж ахуйн дагалдах бүтээгдэхүүнийг бүр ч ашиглахаа больжээ. Монгол гэрээ атан тэмээндээ ачиж нүүдэг малчин цөөрсөн, малчин хүн малын тоног төхөөрөмжийг хүний царай харалгүй хийдэг байсан уламжлал үгүй болжээ. Нүүдэлчин ахуй амьдралаар ураг удам уламжлалаа авч явсан, өрх гэр, нэг гол ус, ахан дүүс , овог отогоороо нэгдэж нүүдлэн аж төрж явсан монгол зан орхигдож, ахан дүү ураг удмаа мэдэхгүй болсон гэх мэт олон гажуудал гарсаар байна. Ах захаа хүндэлж мэндлэхээ больсон, ёс суртахуун, ёс зүйгүй боллоо. Дээр нь оюун ухаан сэтгэл зүй, үр удам, эрүүл мэнд, тэсвэр хатуужил 4 улиралдаа биеийн дархлаагүй боллоо. Энэ бүхнээр Монгол түмэн хохирсон. Үүнийг мөнгөөр хэмжих ямарч боломжгүй ээ. Орчин цагийн техникийн боол болж биеийн амарыг харж суурин амьдралыг шүтэж өндөр үнэтэй техник машин олон давхар байшин орчин цагийн хурдтай мэдээлэлийн техник хэрэгсэл радио телевиз, интернет, гар утас зэрэг нь хэдий энэ цагийн хөгжил дэвшил мөн боловч Монгол үндэсний нүүдэлчин зан үйлд нийцээгүй суртачилгаа давамгайлаж Монгол хүний ураг удам уламжлалыг мөхөөж элдэв гажиг сүйрэл гарах нь хэвийн үзэгдэл болж нүүдэлчин Монголын эх өв түүх соёлыг уналтанд оруулж аюул занал учруулж байна. Үүний дотор байгалийн үнэт баялагаа цөлмөж гадны оронд зөөсөөр байгаль орчин доройтолд орж амьдрах орчноосоо салж түмэн олон задарч ураг удам уламжлал Монгол ген алдагдаж оюун ухааны хомсдолтой сэтгэцийн өвчлөлтэй түмэн олон болсон байна.

Хүмүүсийн зан араншин араатан амьтанаас дор гэж хэлэхэд болхоор байна. Үүнийг доорхи тодорхойлтоор хэлбэл Монгол малаар жишиж үзвэл таван хошуу мал төрөл төрлөөрөө сүрэглэж явдаг. Идээшилж дассан нутаг руугаа ухаант хүнд захирагдахгүй гүйгээд очдог. Гэтэл ухаант хүн аав ээж, ахан дүү, элгэн саднаа орхиж харийн орныг зоригчид ихсэж Монгол генээ харийн болгож байна. Мөн ахан дүүс ураг удмаа мэдэхгүйгээс хоорондоо гэр бүл болж цус ойртолт бий болж гажигтай үр удмын тоо Монгол даяар тархаж, дээр нь харийн хүний үр хүүхэд тээж эцэггүй эрлийз хүүхдүүд олширлоо. Энэ нь Монгол цус удмыг алдагдуулж байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Энэ бүхнийг анхаарч санаа тавьж байгаа төрийн зүтгэлтэн түмэн олон хоёр ховордожээ. Бидний үеийнхэн “Ийм ч нийгмийн тогтолцоонд амьдарч ч байх гэж дээ” гэж гутарч сууна.

Ураг удам уламжлал уналтанд орсон гол шалтгааныг тоймлоё.

Тухай тухайн үеийн нийгмийн тогтолцооноос үүсэж бий болсон гэдгийг хэн ч маргахгүй ээ. 1921 оны ардын хувьсгал, 1990 ээд оны ардчилал энэ хоёр нийгмийн тогтолцоо бий болоод 90 гаруй жил үргэжлэхэд ураг удам уламжлалыг мөхөөж ирсэн. Ардын хувьсгалын үед хар шар пиодол хөрөнгөтөний үлдэгдэл гэж түүхийн эх өв соёл уламжлалыг хүчээр устгаж Монгол түмнийг айдас хүйдэстэй дарангуйлаж ирсэн ураг удам уламжлалаа орхисон. Ардчилсан нийгмийн тогтолцоонд Дэлхийн даяаршилыг дагаж хөгжих ёстой гэж, Монгол ураг удам уламжлалыг дэлхийн хөгжилд нийцэхгүй гэж төрийн бодлогод тусгахгүй өнөөг хүртэл явж ирлээ. Энэ нь тухайн нийгмийг удирдаж явсан төр нийгмийн зүтгэлтэнгүүд Монгол ураг удам уламжлалаа хадгалж хамгаалах сэтгэлгээгүй гадаадын хөгжлийг даган шүтэж дурайж тэр орон гүрний хөгжлийг дагаж эрхшээлд нь орж үг дуугүй явж гадаад боловсролтой, гадаад сэтгэлгээтэй болж Монголын нүүдэлчиний түүхтэй өв соёлоо хоцрогдсон гэж ад үзэж Монгол түмний нүүдэлчиний эх түүхээс нь хөндийрүүлсэний дээр нь ураг удам уламжлалаа мэдэхгүй адгуус амьтанаас дор болголоо. Хорвоо ертөнцийн мөнх хөх тэнгэр Монгол түмний хязгааргүй их оюун ухаан билээ. Гэтэл бүх үнэт зүйлийг булааж шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил гэж үзэж байгаль орчны хуулинд захирагдана гэдгийг ухаарахгүй гэнэн бодолд төөрөлдөж Монгол хүний ураг удам уламжлалд ноцтой хохирол учруулсаар тухайн нийгмийг удирдаж явсан төрийн өндөрлөгийг зүтгэлтэнүүд ураг удам уламжлалаа гэсэн сэтгэлгээтэй сэхээтэнүүдийг янз бүрийн нэр хоч өгч хэлмэгдүүлэж ирсэн. Ураг удам уламжлалаа хадгалж ирсэн өвгөдийг хавчин гадуурхаж түүх устгаж үгүй болгосон энэ мэт олон шалтгаан Монголын түмэн олонд ямар их хохирол учруулсаныг одоо тооцоод баршгүй ээ.

Ер нь аль ч түүхийн өндөрлөгөд явсан улс төрчид ураг удам уламжлалаа гэж ухаарч алсыг харах мэлмий ухаан дутаж ирсэн байна. Гадны орны хөгжлийг хэт шүтсэн дээдэсүүд үндэсний уламжлал болсон Монгол хүний өдөр тутмын зан үйл, хувцас хэрэглээ, идэж уух хүнсний зүйлээ жирийн иргэнээс төрийн өндөрлөг хүртэл хэрэглэхээ больж гадаадын бэлэн тансаг хэрэглээнд дарагдаж Монгол хүмүүс үндэснийхээ хямд төсөр Монгол хэрэглээгээр сайхан амьдрах чадвар нь мөхөсдөжээ. Монголын олон үр удам эх орноо хамгаалах ариун үүрэгтэй гэж цэргийн хуаранд бөөгнүүлэж гадаадын зэвсэг техник байлдах аргыг зааж байгаа нь Монгол нутаг дэвсгэр, Монгол хүний ураг удам уламжлал зэргийн бүрэн бүтэн хамгаалах асуудал орхигдож байгаа жишээ дурьдая: Гадны орны хүмүүс Монголын газрын хөрсийг ухаж төнхөж баялагийн дураараа ашиглаж байгаа янз бүрийн хорт бодисууд элэрч хүн, мал хордож олон арван хүүхдүүд ургийн гажуудалтай төдийгүй янз бүрийн таниж мэдэхгүй өвчин тархаж газрын хөрс эвдэрч, ус агаар бохирдож, тоосжилт ихсэж, Монгол нутаг цөлжиж, хүний эрүүл мэндэд хортой хүнсний зүйл, эм хангамж элбэгсэж байгаа зэрэг нь цэрэг арми Монгол ураг удам уламжлалаар нь батлан хамгаалах зайшгүй чухал асуудал нь орхигдож ирсэнийг тэмдэглэж байна. Үүний дээр олон арван сэхээтэн багш нар бэлтгэгдэж Монголын түмэн олон өнөөг хүртэл боловсорч ирсэн. Гэтэл ураг удам уламжлалыг Монгол улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах асуудал гэдгийг авч үзэж Монголын түмэн олонд гэгээрүүлэх асуудал хийгдэхгүй явсаар л байна. Түүгээр ч барахгүй сурган хүмүүжүүлэх хичээлийн хөтөлбөрт оруулж төрийн бодлого болгох асуудал төрийн түшээд нар санаачлага гаргахгүй алгуурласаар л байна. Төрийн түшээд нар нь зөвхөн газрын баялаг ашиглах, тонож дээрэмдэх Монгол улсыг сайхан амьдралтай, хөгжилтэй орон болгоно гэж төөрөлдсөөр байна. Эдгээр хүмүүс Монгол газар нутаг ямар их эрсдэл бий болж Монголын ирээдүй үр удам уламжлалд нөхөж баршгүй хохирол учирч байгааг яагаад ойлгохгүй байна гэдгийг жирийн түмэн олны сэтгэл нь зовж сууна. Ардчилал гэдэг нэртэй олон намын тогтолцоо нь ураг удам уламжлалыг задлаж түмэн олныг талцуулаж өрх гэрийг салгаж сарниулаж байгаа байдлыг бид өнөөдөр харсаар суух уу? Нам гэдэг арчаагүй тогтолцооноосоо салж Монгол төрөө дээдэлж хүндэлж явах юмсан гэж Монгол түмэн хүсэж сууна.

Ураг удам уламжлалын өнөөгийн гажуудал уналтаас гарах арга зам

  • 1. Ураг удам уламжлалаа Монголын мөнх хөх тэнгэртэйгээ холбож Монгол хүний оюун ухааныг хөгжүүлэж Монгол хүн бүрийн тулгамдсан асуудал гэдгийг эрхэмлэж үйл ажиллагаагаа чиглүүлэх нь чухал болж байна.
  • 2. Өнөөгийн намаар талцуулсан ураг удам уламжлалыг бутаргасан тогтолцоогоо халж эв нэгдэлтэй төрийн тогтолцоонд шилжиж жирийн түмэн олон хүсэж байгааг хүлээн зөвшөөрөх.
  • 3. Монголын ураг удам уламжлалыг цэвэр тунгалаг байлгаж Монгол хүн Монгол оюунаараа хөгжинө гэдгийг төрийн бодлогын түвшинд тавьж хэрэгжүүлэх.
  • 4. Төр засаг Монгол түмэн олноо уул уурхай эрдэс баялагаа гадаадад өгч өндөр барилга, үнэтэй техник, хурдтай мэдээлэлийн хэрэгсэл зэргийг хэрэглэж сайхан амьдарна, хөгжинө гэж байгаль орчин, сансарын хуулийг зөрчиж ураг удам уламжлалаа мөхөөж эрсдэл сүйрэлд оруулж байгаа үйл ажилгаанаасаа татгалзах олон зуун жил хөгжчихсөн дэлхийн хөгжлийг гүйцэх гэж хөөрчөглөхөө больёо.
  • 5. Төр засгийн өндөрлөгт ажиллаж байгаа ноёд түшмэлүүдийг ураг удам уламжлалаа гэсэн сэтгэлтэй хүмүүсээр бүрдүүлэх асуудалыг түмэн олон өөрсдөө мэдэж эрхээ эдэлж гартаа авая.
  • 6. Монголын ураг удам уламжлалыг судалж, түмэн олны хүсэлтийг хүлээж авч ажиллаж чадах сэтгэлгээтэй эрдэмтэн мэргэдийн байнгын баг бүрдүүлэж ажиллах, төрийн бодлогод нөлөөлүүлэх.
  • 7. Ураг удам уламжлалыг нүүдэлчиний эх түүх өв соёл гэж үзэж боловсролын сургалтын програмд оруулж хүүхэд, залуучуудыг гэгээрүүлэх Монгол хүн бүрийн өдөр тутмын мөрдлөгө болгох шаардлагатай байна.
  • 8. Монголын батлан хамгаалах армийг орчин цагийн байлдааны цэргийн тактик эзэмшүүлэхийн зэрэгцээ Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учирч байгаа ураг удам уламжлалыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж батлан хамгаалах армийн үйл ажилагааг ураг удам уламжлалыг хамгаалахад чиглүүлэх хэрэгтэй байна.
  • 9. Монголын ураг удам уламжлалыг сэргээхэд ахмад хүмүүсийн үүрэг оройл чухал гэдгийг бодолцож, энэ үйл ажиллагаанд татан оролцуулах, ураг удам уламжлал алдагдсанаас болж задрал үүсэж нийгэмд их хэмжээний хохирол учруулж хөрөнгө зардал гарч хүний алтан амь хохирох хүртэл зардлыг тооцож бүх нийтэд мэдээлэх. Энэ талаар хайхрамжгүй хандсан түмэн олонд хариуцлага тооцоох журам гаргах гэх мэт олон асуудалыг хөндөж чадвал ураг удам уламжлал уналт эрсдэлээ засаж чадах боломжтой гэж үзэж байна.

Ураг удам уламжлалаа алдаж хэт их гадааджисан учир Монгол нүүдэлчин өв түүхээ авч үлдэхийн тулд бидний хэсэг хүмүүс ураг удам уламжлалаа сэргээх саналыг гаргаж зохион байгуулалтанд орсон юм.

Ураг удам уламжлал зохион байгуулалтанд орсоноос хойших үйл ажиллагаа

Бидний хэсэг нөхөд 2012 оны 10 сарын 15 нд түмэн олондоо хандсан уриалгаа хэлцэж ураг удам уламжлал гэсэн ТББ болж үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш УБ хотын 4 дүүрэг, дунд, дээд сургууль, Төв, Хэнтий , Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Завхан, Сэлэнгэ, Увс гэсэн 11 аймагт 16 сумын 47 багт 6700 гаруй түмэн олон оролцож уулзалт ярилцлага зохион байгууллаа. МҮОНТ, Монгол ТВ гэх мэт 8 телевизид ярилцлага өглөө. Өдрийн сонин, Хөдөлмөр сонин, Монголын хөдөө, Ногоон байгаль, Утга зохиол, Ногоон шуудан зэрэг сонинд нийтлэл мэдээлэл уриалга нийтлүүлсэн. 14 Телевиз, 16 төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлт хүргүүлээ. МҮОНРТ, Хөдөлмөр сонин, Монголын залуучуудын байгууллага, Хүүхдийн байгууллагатай биечлэн уулзаж мэдээлэл солилцож тодорхой чиглэл дээр хамтран ажиллах боломжтой боллоо. Говь-Алтай, Дорнод, Төв, Завхан аймгуудын зарим сумуудад ураг удмын салбартай боллоо.

Бүтэц бүрэлдэхүүний хувьд

Анх ураг удам уламжлалын түр зөвлөлтэй байсан бол одоо “Монголын ураг удам уламжлал” холбоо гэсэн хуулийн этгээд боллоо. Ерөнхий зохицуулагч, бичиг хэргийн ажилтан гэсэн 2 орон тоо албан ёсоор ажиллаж зохицуулагч гэсэн орон тооны бус сайн дураараа 1 хүн ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа эхлэсэнээс хойш УИХ 56 гишүүнд танилцуулга материалаа тарааж өгч, 18 УИХ гишүүнтэй биечлэн уулзаж ерөнхий сайдад 11-11-р 4 удаа асуулга тавьж, УИХ гишүүн Ганбаатар, Эрдэмтэн Докторуудтай Нүүдэл ток шоунд оролцсон. Аймаг сум бүрт ураг удмын баяр уулзалтыг хийж ургын бичиг түүхээ бичиж, уул ус нутгаа тахиж шүтэх хандлага идэвхижиж байна. Үүнд: Завхан аймгийн Шилүүст сум, Говь Алтай аймгийн Дэлгэр, Цээл, Дарви сум, Төв аймгийн Зуун мод хот, Заамар сум, Увс аймгийн Малчин сум, зэрэг 27 газар ураг удмын уулзалт уул овоогоо тахих баяраа хийлээ. Говь-Алтай аймагт 19 сумад ургын баяраа хийсэн бол Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 7 уул ус нутагтаа дахих шүтэж өргөн хэмжээний ургын уулзалт хийсэн байна. Тэгэхээр улсын хэмжээгээр авч үзэхийн бол багагүй тоо гарах нь тодорхой. Ураг удам уламжлалын асуудал улс даяар өрнөж идэвхижиж эхлэлээ. Учир иймд Монгол төр түмэн олон цаг хугацаа алдалгүй анхааралдаа авч эдийн засаг хөрөнгө оруулалтын талаар дэмжиж бүх нийтийн болгох нь чухал байна. Мөн албан ажлын өрөөтэй болж тогтмол үйл ажиллагаагаа явуулж хүмүүсээ хүлээж авч санал бодлоо чөлөөтэй ярилцдаг боллоо. Ураг удам уламжлалын холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш байнга дэмжиж ажиллаж яваа ерөнхий зөвлөх төр нийгмийн ахмад зүтгэлтэн Ж. Гомбожав, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын судалгааны байгууллага ТББ тэргүүн Д.Банзрагч, МУИС эрдэмтэн доктор Чоймаа, нар байнга туслаж дэмжидэгийн дээр Булган Гангат ХХК захирал Баатар ажлын байраар хангаж эдийн засаг, сэтгэл санаагаар дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулаж байдагт МУУУ Холбооноос талархаж байгаагаа илэрхийлэе.

Ер нь бидэнд сэтгэл санаагаар дэмжиж байдаг бүх хүмүүстээ баярлаж байдгаа илэрхийлэе. Мөн Батлан хамгаалах акедимийн Генерал Үржин, Чингисийн Менежментийн аккедимийн Ерөнхийлөгч Ж.Энхтайван, Төв номын сангийн ерөнхий захирал Х.Чалаажав, Байгаль Орчин ногоон хөгжлийн яамны усны хэлтэсийн дарга Мөнх-Эрдэм, Сэтгүүлчидийн холбооны ерөнхийлөгч Галаарид, Хувийн компани захирал Өөдлөх зэрэг олон хүмүүстэй уулзаж ажил төрлийн холбоотой ажиллаж байна.

Итгэл сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс ураг удамын холбоо байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна. Янз бүрийн ажил мэргэжлийн албан тушаалын хүмүүс УУУ холбоог дэмжиж идэвхитэй оролцоотой хүмүүсийн улзалт ярилцлагыг олон удаа хийж ирсэн. Үүний дотроос энэ өдрийн уулзалт ярилцлага өргөн хэмжээтэй болж та бүхэн УУУ гэсэн итгэл сэтгэл гаргаж оролцож энэ Монгол орны амин чухал асуудалыг ажил хэрэгчээр хэлэлцэж тодорхой санал санаачлага гаргаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж найдаж байна. УУ гэдэг бол Монгол төр өнөөгийн байдалтай шууд холбоотой. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын асуудал мөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч цаг хугацаа алдалгүй энэ асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж Миний бие өөрийн өчүүхэн бодлоо та бүхэнд илэрхийлж байгаа нь энээ. Та бүхэн нухацтай тунгаан бодож цэгнэхийг хүсье.

Монгол ураг удам уламжлалын холбооны өмнө тавигдаж байгаа зорилт

Ураг Удам Уламжлалаараа дамжуулан үйл ажиллагаагаа төр, түмэн олон ТББ, хувийн хэвшилийнхэн, компани эзэд ноёд, та бүхний дэмжлэг тусламжтайгаар улам чадавхижиж төрийн түвшинд хүртэл бодлого боловсруулж ажиллах нь МУУУ холбооны хойшлуулалшгүй өмнө тавьсан зорилт мөн.

Доорхи зорилтыг тавьж байна.

  • 1. МУУУ холбоо ойрын хугацаанд хийх ажлаа тодорхойлж гаргах, хөтөлбөр гаргах, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх судалгааны байгууллага ажлуулах.
  • 2. МҮОНРТ, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр ураг удам уламжлалыг суртачилах хөдөлгөөнийг өрнүүлэх, энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд, багш сурган хүмүүжүүлэгч, ахмадуудыг татан оролцуулах хүн бүрийг идэвхижүүлэж ураг удмын бичгийг хөтлөх сургалтыг тогтмол явуулж байх.
  • 3. Ураг удам уламжлал дээрээ нэгдэж отог овог болж эрсдэл гажуудал гаргаагүй тохиолдолд төрөөс урамшуулж байдаг журам бий болгох. УУУ үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг өргөөтэй болгох үүнд ураг удам уламжлалын бүх дэг журам явагдаж байх ёс жаягтай УУУ хуулийг боловсруулаж УИХ гишүүдээр санаачлуулаж УИХ-д өргөн бариулах.
  • 4. Бүх аймаг сум дүүрэгт ураг удам уламжлалын салбартай болж, үйл ажиллагааг нь дэмжих, УУУ их хуралдааныг аймаг бүрт хийх.
  • 5. УУУ сэргээхэд хувийн хэвшил компаниудыг хөрөнгө оруулалт хийлгэхийг уриалаж нийгмийн хариуцлагыг ухамсарлуулах хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшил, ТББ-ыг алдаршуулаж төр татвараас нь хөнгөлөлт үзүүлэх хүртлэх арга хэмжээ авхуулах.
  • 6. УУУ гэдэг бол байгаль орчин нэг хүйн холбоотой учир УУУ нь байгаль орчноо хайрлан хамгаалах хорвоо ертөнцийг дээдлэн хүндлэх үзлийг эрхэмлэх ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг эрхэмлэж Монгол үндэсний үзлээр төлөвшүүлэн Монгол нүүдэлчин түүхээ судлаж амьдралдаа хэрэгжүүлье.
  • 7. Олон мэргэд ухаантанууд ураг удам уламжлалын талаар өөр өөрсдийн судалж мэдсэн зүйлээрээ олон өнцгөөс нь харж өөрсдийн бүтээлээ гаргасаныг нэг байр сууринд төвлөрүүлж түмэн олонд түгээх шаардлагатай байна.

Дээрхи 7 зүйл дээр хөтөлбөр боловсруулан УУУ холбооны үйл ажиллагааны зорилго болгож байна. Та бүхэн үүнд нухацтай дүгнэлт хийж өөр өөрсдийн саналаа гаргана гэдэгт итгэж байна.

Мөнх тэнгэрээс өгөгдөлтэй язгуурын Монгол түмний оюун ухаан өндөр мэдрэмж нь хөгжсөн МУУУ нь дорой байх ёсгүй. МУУУ холбоо нь мөнх тэнгэрийн зарлиг, төрийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Дэлхийг морин туурайгаараа тамгалаж алдаршсан, ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ удам угсаа бидний Монголчууд Монгол генээ хадгалж Монгол уламжлалаа дагаж, Монголоороо байх цаг нь болсон гэдгийг мартах ёсгүй.

  • Тэнгэрлэг заяатай Монгол түмэн минь ураг удмаа сэргээж уламжлал дээрээ нэгдэе.
  • Эв нэгдэл элгэн төрөл садан дээрээ нэгдэе.
  • Өвгөдийн эх түүх уламжлал дээрээ нэгдэе.
  • Намаараа талцаж задрахаа болье.
  • Нам гэдэг хувилдаанаас салая.
  • Гадаад орны дарангуйлалаас ангижрая.
  • Эх орны баялагаараа дэнчин тавьж их өрөнд орохоо болье. Ирээдүй хойч үеээ бодоё.
  • Эд мөнгө, хөрөнгөний шуналтай дээдэсээсээ хагацая.
  • Нам дагаж гэр бүлээ саринуулахаа больёо.
  • Нам дагаж хүүхэд өнчрүүлэж хөгжлийн бэрхшээлтэй болгохоо больёо.
  • Намаар толгойлуулсан төрөө нь өөрчлье.
  • Нам дагасан ураг удам уламжлал байхаа больёо.
  • Эзэн Чингис хааныхаа зарлигыг дагая.
  • Нүүдэлчиний эх түүх, өв соёлтой, Монгол түмний заяа буян галын дөл шиг бадарч байх болтугай гэж үгээн өндөрлөе.


Монголын Ураг Удам Уламжлалын Ерөнхий зохицуулагч: Ж.Түдэвдорж