Эх сурвалж: Өнөөдөр сонин - 2014.01.23


Угийн бичгийн програм хангамжийг ашиглаж, угийн бичиг удмын түүхээ хөтлөцгөөе

Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, цэцэглэж мандахын хувь заяанд Монгол улсын иргэн бүр хувь нэмрээ оруулах учиртай. Жинхэнэ эх оронч үзэл хэмээх нь угийн бичиг, удмын түүхээ хөтөлж үр хойчдоо залгамжлуулан үлдээхээс эхэлмүй.

Монголчууд эрт дээр үеэс төрт ёсны хамгийн том баяр болох цагаан сарыг тэмдэглэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бид гарч буй модон морин жилийн босгон дээр ард түмэндээ ах дүү, садан төрлөө мэдэлцэх, өвөг дээдсийнхээ түүх, намтрыг залгамжлуулан үлдээхэд тус болох нөгөө талаар ирээдүй хойч үе болсон залуучуудын дунд мартагдаад байгаа угийн бичиг хөтөлхийн ач тус, ураг төрлийн нэршилийг таньж мэдэх зэрэг ойлголтуудыг угийн бичгийн програм хангамж болон www.urgiinbichig.mn цахим хуудсаар дамжуулж Монгол олон түмэндээ хүргээд байна.

Угийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь энгийн ойлголт боловч өнөөдөр нэг овог, удамын 100-300 өрхийн бүх гишүүдийг багтаасан ургийн модны зураглал болон хүн бүрийн мэдээллийг /намтар түүх, зургийн цомог, дүрст бичлэг, дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт/ оруулсан угийн бичгийг хөтөлж эхэлхэд нилээдгүй бэрхшээл тулгараад байсныг орчин үеийн техник, технологид суурилсан програм хангамжийн тусламжтайгаар шийдвэрлэж чадсныг олон түмэн минь баяртайгаар хүлээн авч байна. Гарч буй модон морин жилийн цагаан сараас эхэлж хүн бүр угийн бичгээ хөтөлж, таниж, өөрийн болон удмын түүхээ арвижуулахыг www.urgiinbichig.mn цахим хуудасны зүгээс Монгол олон түмэндээ уриалж байна.

www.urgiinbichig.mn