“Угийн бичиг” 2.0
програм хангамж

Угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа адил
Удам судраа үл таних нь алдарч завхарсан хүүхэд лугаа адил
“Хуучны үг”

Өөрийн гэсэн өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай, зуун зууны түүхтэй тусгаар Монгол улсыг өдий хүртэл авч ирсэн түүхэн уламжлалын эх улбаа нь Монголчууд ураг, удмынхаа түүхийг сайн мэддэг байсан явдал билээ. Өнөөдөр залуу хойч үе маань энэхүү түүхэн уламжлал, ёс заншилаараа хүмүүжих бус орчин цаг үеийн нийгмийн нөлөөнд автаж ураг, удмаа мэдэх, таних, монгол ёс заншилаа тээж явах, дараагийн үедээ уламжлан үлдээх зан үйлд суралцахгүй өсөн торниж байгаа нь харамсалтай хэдий ч гэр бүлийн амьдрал үүсгэх, ханьлах соёлыг бүр ураг, удмын түвшинд ойлгож, ухаарч хэдэн үедээ уламжилж ирсэн угийн бичиг хөтлөх ёс уламжлалыг сүүлийн жилүүдэд Монголчууд сэргээн хөтлөхийг хичээж байгаа нь сайшаалтай. Үүнд өнөө цагийн залуучууд, залуу өвөг эцэг, эмэг эх нар болоод айл өрх, иргэн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм.

www.urgiinbichig.mn цахим хуудас нь сонирхсон бүхэнд тусаа өгч, улмаар айл гэр, овог удам, бүр цаашлаад улс үндэстний удам угсааг ариунаар залгамжлахад хувь нэмэр болоосой хэмээн 2013 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд эрхэм уншигч таныг манай цахим хуудсанд сэтгэл нэгдэн, хамтын оюунаар баяжуулан бүтээхийг урьж байна.

Монголчууд эрт дээр үеэс төрт ёсны хамгийн том баяр болох цагаан сарыг тэмдэглэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бид ах дүү, садан төрлөө мэдэлцэх, өвөг дээдсийнхээ түүх, намтрыг залгамжлуулан үлдээхэд тус болох нөгөө талаар ирээдүй хойч үе болсон залуучуудын дунд мартагдаад байгаа угийн бичиг хөтөлхийн ач тус, ураг төрлийн нэршилийг таньж мэдэх зэрэг ойлголтуудыг угийн бичгийн програм хангамж болон www.urgiinbichig.mn цахим хуудсаар дамжуулж Монгол олон түмэндээ хүргээд байна.

Манай хамт олон “Угийн бичиг” 1.0 програм хангамжийг анх 2014 оны нэгдүгээр сард гаргаж байсан бол энэ удаад “Угийн бичиг” 2.0 гэсэн хоёр дахь хувилбарыг Монгол олон түмэндээ танилцуулж байгаадаа баяртай байна.

“Угийн бичиг” 2.0 програм хангамжийн танилцуулгыг товч дурьдвал:

  • • Ургийн модны зураглал дахь холбоосыг илүү сайжруулав
  • • Ургийн модонд шинээр гишүүн нэмэхэд тухай гишүүний эцэг, эхийн мөчрийг автоматаар үүсэх
  • • Ургийн модны зураглалыг XPS файл руу хөрвүүлэх
  • • Ургийн модны зураглалыг хэвлэх
  • • Тухайн нэг өрхөд зориулсан ургийн номыг автоматаар үүсгэж, хэвлэж авах боломжийг олгов. Ингэснээр эцэг, эх үр хүүхдүүддээ өөрсдийн бөгөөд өвөг дээдсийнхээ намтар, түүхийг агуулсан номыг үлдээх юм.





  • • Ургийн модны зураглалаа төрөл бүрийн хэлбэрээр авах боломжтой болов. Ингэснээр өөрөөс дээш 9 үе хүртэлх ургийн модны зураглалаа хэвлэн авч жаазлан гэртээ өлгөх, төрөл садныхандаа бэлэглэх боломжтой юм.





  • • Хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийн дагуу програмын зарим хэсгүүдэд сайжруулалт хийв


Угийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь энгийн ойлголт боловч өнөөдөр нэг овог удамын 100-300 өрхийн бүх гишүүдийг багтаасан ургийн модны зураглал болон хүн бүрийн мэдээллийг /намтар түүх, зургийн цомог, дүрст бичлэг, дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт/ оруулсан угийн бичгийг хөтөлж эхэлхэд нилээдгүй бэрхшээл тулгараад байсныг орчин үеийн техник, технологид суурилсан програм хангамжийн тусламжтайгаар шийдвэрлэж чадсныг олон түмэн минь баяртайгаар хүлээн авч байна.

Бидний ажлыг цахим ертөнцөд дэлхийн өнцөг, булан бүрээс дэмжиж байдаг Facebook болон Twitter-чиддээ баярлалаа. Өнөөдрийн байдлаар www.urgiinbichig.mn цахим хуудсанд зочилсон хэрэглэгч, уншигчийн тоо 50.000 гаруй байгаа бөгөөд 60 улс орны 662 хотуудаас зочид холбогдоод байна. Мөн нийгмийн харилцааны олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бидэнтэй нэгдэж санал бодлоо хуваалцаж, хамтран ажиллахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу.



www.facebook.com/ugiinbichig

www.twitter.com/urgiinbichig

www.youtube.com/urgiinbichig

Бидний овог удам маань цэвэр ариун байж Монголын үрс маш олон болтугай


www.urgiinbichig.mn