Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
"ГЭР-ТӨР" ОРШИЖ, "БИ-гийн ТӨР"-ийг засахуй номноос

Хүүхэд - Айл гэрийн амин эрдэнэ

Эцэг эхийн “багшлах” эрдэм

 

  • • Өөрийн сэтгэлийг номхотгож, үр хүүхдийн сэтгэлийг номхотгох
  • • Амирлангуйн эрдэмтэй байж, сэтгэлийн хөөрөл, хямралд автахгүй байх
  • • Эшээр баян байж үзлээ төвлөрүүлэн, үнэнийг задлан шинжилж, оюун билгээ арвижуулах
  • • Өгүүлэхэд мэргэн байж, мэргэн ухааныг урнаар тайлбарлан таниулж хөтлөх
  • • Нигүүлсэнгүй эрдмээр нэр алдар, ашиг хонжоо горилохгүй, үнэнхүү тусч, өрөвч сэтгэлээр хайрлах
  • • Номоос үрийг олж, шинжийг мэдэж, авах гээхийн ялгалаар сурах
  • • Билиг билгүүнийг танин мэдэж, оршихуйн мөн чанарыг зөв ухаарч эзэмших
  • • Эрдмийн өглөг, номын дээдийг эрхэмлэн бүтээх
  • • Номлох, сургахад уйтгар тэвчээрийг огоорч, зүтгэл чармайлт гаргах