Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
"ГЭР-ТӨР" ОРШИЖ, "БИ-гийн ТӨР"-ийг засахуй номноос

Хүүхэд - Айл гэрийн амин эрдэнэ

Хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэггүй арван муу арга

 

  • 1. Алга амтлуулахуй ( Хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно )
  • 2. Албадахуй ( Хүчээр түрээ барихыг зөвшөөрч, зөвхөн бусдын ам харна )
  • 3. Зандрахуй ( Чанга дуундаа хүч оруулан элэгсэг дотно үгийн мартана )
  • 4. Дуулгавар шаардахуй ( Дарамтыг дааж ядан тээж, доогуур харцтайгаар номхон хүлцэнгүйг сайшаана )
  • 5. Үглэхүй ( Үгийн тансаг нарийн утга, уянгыг ухан, чих нь “ёроолгүй сав” мэт ямар ч үнэт зүйлсийг эс тооно )
  • 6. Өөлөхүй ( Сайнтай, муутай сав дүүлдэг хорвоод зөвхөн хар бараанд гярхайтаж, гэгээнийг нээх мэлмий бүдгэрнэ )
  • 7. Ёс суртахуундахуй ( Номхон сургаалд идээшилж, наснаасаа хэтэрсэн “аавын цээж” болж бүхнийг голно )
  • 8. Хахуулдахуй ( Олз ашигт хэт шүтэж, өчүүхэн тусыг ч мөнгөөр үнэлэн, бусдын гарыг харна )
  • 9. Хөндийлэхүй ( Өнчирсөн мэтээр ганцаардаж, зөвлөх, дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ )
  • 10. Хэт бөөцийлэхүй ( Бие даах чадваргүй, эрхийн тэнэгт дасаж, идэвх санаачилгагүй болно )