Хүний төрөлх чанарын нэг нь ааш араншин ( темперамент )-г зарим улс оронд цусны бүлгээр, зарим улс оронд хүний биед байгаа шингэн ба хийгээр эсвэл
уураг тархинд явагддаг мэдрэлийн процесс ( хөөрөл саатал ) – аар ялган тодорхойлдог. Тухайлбал: шаралхуу дайчин зан ааш ( Холерик темперамент ) –ийг
мэдрэлийн хөөрөл нь саатлаас их, зүрхний хий давамгайлсан гэдэг
1. Шаралхуу дайчин. (Холерик)
- • Хурдан түргэн зантай
- • Цочмог ууртай
- • Биеэ хянах, эзэмдэх чадвар бага
- • Түргэн хөдөлгөөнтэй
- • Аливаа ажлыг дуртай эхэлдэг
- • Хүнтэй амархан танилцдаг
- • Нэг хэвийн үйл ажиллагаанд дургүй
- • Аливаад шүүмжлэлтэй ханддаг
- • Сонирхол нь тогтворгүй
- • Хэрэлдэх, маргалдах нь элбэг
- • Өөрий нь басамжлахад дургүй
2. Баясгалантай сэргэлэн ( сангвиник )
- • Түргэн сэтгэдэг, бүтээлч
- • Ажилд идэвхтэй, гүйцэтгэх чадвар сайн
- • Хурдан хөдөлгөөнтэй
- • Нэг төрлийн ажлаас нөгөөд түргэн шилжих чадвартай
- • Аливаа ажлыг тогтсон хэв маягаар хийх дургүй
- • Дасан зохицох чадвар сайн
- • Олон нөхөдтэй байхыг чухалчилдаг
- • Авхаалжтай сэргэлэн, илэн далангүй
- • Магтуулах дуртай, хөгжилтэй
- • Нэр хүнд хөөцөлдөмтгий
- • Бусдад зааж зааварламтгай
- • Шийдвэр гаргахдаа хуумгай хандаж болзошгүй
3. Буурьтай тайван ( флегматик )
- • Тайван дөлгөөн, буурь суурьтай
- • Итгэсэндээ найдвартай үнэнч
- • Сэтгэлийн хөдөлгөөн нь ил гардаггүй
- • Ажилд хянуур, хариуцлагатай
- • Сонирхол, анхаарал тогтвортой
- • Дуу цөөн, хүнтэй танилцахдаа удаан
- • Идэвх санаачилга багатай
- • Түргэн шуурхай ажиллах чадвар сул
- • Шинэ зүйлд дасан зохицохдоо удаан
- • Ажлыг эхлэхдээ хойргодуу
4. Бүрэг ноомой ( Меланхолик )
- • Буурьтай хянуур, бие даан ажилладаг
- • Хурц мэдрэмжтэй, эмзэг
- • Магтаал, шүүмжлэлийг гүнзгий тусгаж авдаг
- • Хурц зөрчил, маргаанд дургүй
- • Тэсвэр хатуужилтай, бие барих чадвар сайн
- • Дэг журам, зан заншил чанд мөрддөг
- • Хүмүүстэй тайван харилцахыг хичээдэг
- • Бусдад итгэхдээ сул, хардамтгай
- • Ажиллах чадвар хязгаарлагдмал, амархан ядардаг
- • Нийц муутай, зожиг, дүнсгэрдүү
- • Багахан бүтэлгүйтэлд санаа зовомтгой
- • Шинэ орчинд дасан зохицохдоо удаан
- • Шийдвэр гаргахдаа туйлбаргүй, эргэлздэг
- • Хүнтэй танилцахдаа удаан