Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
"ГЭР-ТӨР" ОРШИЖ, "БИ-гийн ТӨР"-ийг засахуй номноос

Хүүхэд - Айл гэрийн амин эрдэнэ

Хүүхдээ хүмүүжүүлэх үp дүнтэй арван арга

 

  • 1. Шийтгэхээсээ урьд тэдний юу хүсч байгааг ойлгож зөвлөх
  • 2. Хүүхдийн дүрсгүй үйлдэл, муу зуршлыг алдаа гэм гэж шүүмжлэхээсээ өмнө хэлж сургах
  • 3. Балчир хүүхдийг цохиж, сэгсчиж загнахаас өмнө бурууг ойлгуулах
  • 4. Хүүхдийн амьдралд шаардлагатай аюулгүй, цэвэр орчин бий болгох
  • 5. Зөв дадал, заншил хэвшил тогтоох. ( хоол идэх, хичээл давтах, унтах цагийг тогтмол мөрдөх )
  • 6. Хүүхэд биелүүлж чадахуйц хөнгөн даалгавар өгч, биелсэн хойно нь урамшуулах
  • 7. Хор нөлөөтэй муу үйлдэл ( архи, тамхи, мансуурал) –аас сэргийлэх
  • 8. Хүүхдийг муулж буруушаахаас татгалзаж, ямагт сайшааж хөгжөөх
  • 9. Бага, дунд, ахлах насны хүүхдийн нас, бие сэтгэхүйд тохирсон арга барилыг оновчтой сонгох, үүнд хүүхдийнхээ онцлогийг харгалзах
  • 10. Сайн дураар хийсэн ажил үйлийг урамшуулах санаа бодлыг нь сонсдог, саналаа солилцдог байх