Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
"ГЭР-ТӨР" ОРШИЖ, "БИ-гийн ТӨР"-ийг засахуй номноос

Хүүхэд - Айл гэрийн амин эрдэнэ

Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт

 

Монгол Улсын Загсгийн газар ( стандартчилал, хэмжил зүйн газар ) 2011 онд “Бага насны хүүхдийн хөгжил” стандарт баталсанаар цэцэрлэгийн багш, хүмүүжүүлэгч, залуу гэр бүлийн эцэг эх болон бага насны хүүхэдтэй харилцдаг бүх насанд хүрэгчид сургуулийн өмнөх боловсрол олгоход нэг адил үүрэг хариуцлага хүлээж, нэгдмэл хөтөлбөртэй ажиллах болов. Уг хөтөлбөр нь:

1. Бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил

  • • Биеийн хөдөлгөөн ( том булчингийн хөгжил, жижиг булчингийн хөгжил)
  • • Эрүүл мэнд ( эрүүл ахуй, аюулгүй байдал )

2. Бага насны хүүхдийн оюун ухааны хөгжил

  • • Ерөнхий мэдлэг (хүрээлэн буй орчны тухай төсөөлөл, математикийн энийн төсөөлөл)
  • • Хэл яриа ( аман яриа, бичгэн яриа )
  • • Бүтээлч үйл ( урлаг, уран сайхан, дүрслэх урлаг )

3. Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил

  • • Зан төрх ( өөрийн тухай төсөөлөл, хүмүүсийн тухай төсөөлөл )
  • • Сэтгэлийн хөдөлгөөн ( өөрийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл)
  • • Харилцаа ( хүнтэй харилцах харилцаа, нийгэмтэй харилцах харилцаа ) гэсэн агуулгатай юм