Дугаар 6
Монголын ард түмний бүтээсэн түүх, соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүүс, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сургасаар ирсэн нь удам угсаагаа цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг, айл өрх бүрт заавал хөтөлдөг нэгэн түүхэн судар болжээ.