Хүүхэд - Айл гэрийн амин эрдэнэ
Монголчууд өнө эртнээс “Өрх гэр – төр улс, Төр улс – өрх гэр” гэсэн гүн сэтгэлгээгээр улс үндэстэн, айл гэрийнхээ оршихуйн эрдмийг бүтээж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлсээр ирсэн бөгөөд залуу гэр бүл, эцэг эхчүүд маань овог удмынхаа өмнө хүмүүн заяаг тэгшлэх үнэ хүндтэй хариуцлагыг хүлээж, “Зөв Монгол хүн” хэмээх дээд зэргийн чанарын баталгаатай, мэдлэг шингэсэн “бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх” давхар ухаан зарж, зохистой уран арга хэрэглэж амьдрах учиртай.
Гэтэл өнөөдөр гэр бүл, эцэг эх нь хүүхэд төрүүлэхээ мартаагүй атлаа тэдний хувь заяаг “Улсын төр”-д үүрүүлэн, хүмүүжил боловсролыг нь цэцэрлэг, сургуульд, эрүүл мэндийг нь эмч эмнэлэгт, дэг журмыг нь цагдаад гэх мэтчлэн бусдад хариуцуулах сэтгэлгээ газар авсаар байна. Харин сүүлийн жилүүдэд “Гэр бүл төвтэй хүний хөгжил”, ялангуяа хүүхдийн хүмүүжлийн эх үүсвэр нь эцэг эхэд нэн хамаатайг үндэсний бодлого, үзэл номлолд оруулж түгээмэл ярилцах болов.
Эрдэмтэн мэргэд хүний насан туршийн боловсролын 90 хувь нь тав хүртэл насанд хамаатай, үлдэх арваадхан хувь нь зургаагаас цааших урт хугацаанд харъяалагддаг тухай сургадаг. Тэгвэл өнөөдөр хүүхэд зургаан настай сургуульд ордог боллоо. Иймд сургуулийн өмнөх нас нь хүний хөгжлийн хамгийн эмзэг, хурц тусгалтай, бөх үлдэцтэй үе учраас гэр бүл, эцэг эхэд хамгийн их хамаатай нь ойлгомжтой.
Овог удмаа цэвэр ариунаар залгамжлах, авч явах нь гэр бүл, эцэг эхийн хойч үедээ үлдээх нэгэн том хариуцлага бөгөөд тэдгээрийн үр дүн нь айл гэрийн амин эрдэнэ болох хүүхэд, түүнийг овог удмаа залгамжилсан зөв хүн болгож хүмүүжүүлэхээс эхлэх билээ. Тиймээс таны үнэт цагийг хэмнэх зорилгоор бидний мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг атлаа мартаж үл болох мэдээллийг энэ хэсэгт цухас төдийгөөр дурдав.
- Хүн төрөлхтөний нандин чанар
- Тааж танигдахгүй нууц ертөнц
- Танин мэдэхүйн их багтаамж
- Авъяас билэг, их бүтээлийн гараа
- Хүний хөгжлийн эрчтэй их хурд
- Ирээдүйг тээсэн их хувь заяа
- Дээд зэргийн чанар шаардсан “бүтээгдэхүүн”
- Эс анхаарвал нөхөж барахгүй гарз
- Удам ( ген )
- Амьдын зурхай ( жилийн, оддын )
- Цусны бүлэг
- Ааш араншин ( темперамент )
- Гэр бүлийн орчин ( ууган, отгон, дунд, ганц )
- Орон нутгийн орчин ( хотын төв, захын хороолол, хөдөө нутагт төрж өссөн )
- Нийгмийн шинж ( хөгжлийн бэрхшээл, амьдралын нөхцөл, хүмүүжлийн доголдол г.м )
- Төрмөл оюун, авъяас билиг, зөн совин
Хүний төрөлх чанарын нэг нь ааш араншин ( темперамент )-г зарим улс оронд цусны бүлгээр, зарим улс оронд хүний биед байгаа шингэн ба хийгээр эсвэл уураг тархинд явагддаг мэдрэлийн процесс ( хөөрөл саатал ) – аар ялган тодорхойлдог. Тухайлбал: шаралхуу дайчин зан ааш ( Холерик темперамент ) –ийг мэдрэлийн хөөрөл нь саатлаас их, зүрхний хий давамгайлсан гэдэг
1. Шаралхуу дайчин. (Холерик)
- Хурдан түргэн зантай
- Цочмог ууртай
- Биеэ хянах, эзэмдэх чадвар бага
- Түргэн хөдөлгөөнтэй
- Аливаа ажлыг дуртай эхэлдэг
- Хүнтэй амархан танилцдаг
- Нэг хэвийн үйл ажиллагаанд дургүй
- Аливаад шүүмжлэлтэй ханддаг
- Сонирхол нь тогтворгүй
- Хэрэлдэх, маргалдах нь элбэг
- Өөрий нь басамжлахад дургүй
2. Баясгалантай сэргэлэн ( сангвиник )
- Түргэн сэтгэдэг, бүтээлч
- Ажилд идэвхтэй, гүйцэтгэх чадвар сайн
- Хурдан хөдөлгөөнтэй
- Нэг төрлийн ажлаас нөгөөд түргэн шилжих чадвартай
- Аливаа ажлыг тогтсон хэв маягаар хийх дургүй
- Дасан зохицох чадвар сайн
- Олон нөхөдтэй байхыг чухалчилдаг
- Авхаалжтай сэргэлэн, илэн далангүй
- Магтуулах дуртай, хөгжилтэй
- Нэр хүнд хөөцөлдөмтгий
- Бусдад зааж зааварламтгай
- Шийдвэр гаргахдаа хуумгай хандаж болзошгүй
3. Буурьтай тайван ( флегматик )
- Тайван дөлгөөн, буурь суурьтай
- Итгэсэндээ найдвартай үнэнч
- Сэтгэлийн хөдөлгөөн нь ил гардаггүй
- Ажилд хянуур, хариуцлагатай
- Сонирхол, анхаарал тогтвортой
- Дуу цөөн, хүнтэй танилцахдаа удаан
- Идэвх санаачилга багатай
- Түргэн шуурхай ажиллах чадвар сул
- Шинэ зүйлд дасан зохицохдоо удаан
- Ажлыг эхлэхдээ хойргодуу
4. Бүрэг ноомой ( Меланхолик )
- Буурьтай хянуур, бие даан ажилладаг
- Хурц мэдрэмжтэй, эмзэг
- Магтаал, шүүмжлэлийг гүнзгий тусгаж авдаг
- Хурц зөрчил, маргаанд дургүй
- Тэсвэр хатуужилтай, бие барих чадвар сайн
- Дэг журам, зан заншил чанд мөрддөг
- Хүмүүстэй тайван харилцахыг хичээдэг
- Бусдад итгэхдээ сул, хардамтгай
- Ажиллах чадвар хязгаарлагдмал, амархан ядардаг
- Нийц муутай, зожиг, дүнсгэрдүү
- Багахан бүтэлгүйтэлд санаа зовомтгой
- Шинэ орчинд дасан зохицохдоо удаан
- Шийдвэр гаргахдаа туйлбаргүй, эргэлздэг
- Хүнтэй танилцахдаа удаан
- Хүүхдээ зөв хайрлах
- Хүүхдээ муу юмнаас хамгаалах
- Хүүхдэдээ сайнаар нөлөөлөх
- Хүүхдэдээ амьдрах ухаан заах
- Хүүхэдтэйгээ хамт тоглож наадах
- Хүүхэдтэйгээ хамт ажил үйл гүйцэтгэх
- Хүүхдээ зөөлөн чихтэй, сониуч өсгөх
- Хүүхдээ дуурайх юмтай амьдарч сургах
- Хүүхдээсээ амьдралын эрээн барааныг үл нуух
- Өрх, гэр, төр улсын ёс заншлыг зааж өгөх
- Шийтгэхээсээ урьд тэдний юу хүсч байгааг ойлгож зөвлөх
- Хүүхдийн дүрсгүй үйлдэл, муу зуршлыг алдаа гэм гэж шүүмжлэхээсээ өмнө хэлж сургах
- Балчир хүүхдийг цохиж, сэгсчиж загнахаас өмнө бурууг ойлгуулах
- Хүүхдийн амьдралд шаардлагатай аюулгүй, цэвэр орчин бий болгох
- Зөв дадал, заншил хэвшил тогтоох. ( хоол идэх, хичээл давтах, унтах цагийг тогтмол мөрдөх )
- Хүүхэд биелүүлж чадахуйц хөнгөн даалгавар өгч, биелсэн хойно нь урамшуулах
- Хор нөлөөтэй муу үйлдэл ( архи, тамхи, мансуурал) –аас сэргийлэх
- Хүүхдийг муулж буруушаахаас татгалзаж, ямагт сайшааж хөгжөөх
- Бага, дунд, ахлах насны хүүхдийн нас, бие сэтгэхүйд тохирсон арга барилыг оновчтой сонгох, үүнд хүүхдийнхээ онцлогийг харгалзах
- Сайн дураар хийсэн ажил үйлийг урамшуулах санаа бодлыг нь сонсдог, саналаа солилцдог байх
- Бүтэн ба хагас өнчин хүүхэд
- Эд хөрөнгөөр гачигдсан айлын хүүхэд
- Өргөмөл ба дагавар хүүхэд
- Гэр бүл, эцэг эхээсээ урт ба богино хугацаагаар тусгаарлагдсан хүүхэд
- Суурь өвчтэй ба бие бялдрын эмгэгтэй хүүхэд
- Сэтгэл санаа, бие махбод, бэлигийн хүчирхийлэлд өртсөн ба өртөж болзошгүй хүүхэд
- Сургууль завсардсан ба хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд
- Хорт зуршил ( архи, тамхи, мансууруулах бодис ) –д өртсөн хүүхэд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхэд г.м
Монгол Улсын Загсгийн газар ( стандартчилал, хэмжил зүйн газар ) 2011 онд “Бага насны хүүхдийн хөгжил” стандарт баталсанаар цэцэрлэгийн багш, хүмүүжүүлэгч, залуу гэр бүлийн эцэг эх болон бага насны хүүхэдтэй харилцдаг бүх насанд хүрэгчид сургуулийн өмнөх боловсрол олгоход нэг адил үүрэг хариуцлага хүлээж, нэгдмэл хөтөлбөртэй ажиллах болов. Уг хөтөлбөр нь:
1. Бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил
- Биеийн хөдөлгөөн ( том булчингийн хөгжил, жижиг булчингийн хөгжил)
- Эрүүл мэнд ( эрүүл ахуй, аюулгүй байдал )
2. Бага насны хүүхдийн оюун ухааны хөгжил
- Ерөнхий мэдлэг (хүрээлэн буй орчны тухай төсөөлөл, математикийн энийн төсөөлөл)
- Хэл яриа ( аман яриа, бичгэн яриа )
- Бүтээлч үйл ( урлаг, уран сайхан, дүрслэх урлаг )
3. Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил
- Зан төрх ( өөрийн тухай төсөөлөл, хүмүүсийн тухай төсөөлөл )
- Сэтгэлийн хөдөлгөөн ( өөрийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл)
- Харилцаа ( хүнтэй харилцах харилцаа, нийгэмтэй харилцах харилцаа ) гэсэн агуулгатай юм
- Өөрийгөө илэн далангүй илэрхийлэх
- Өөрийн хийсэн зүйлээр бахархан урамшихыг
- Хамгийн дотно хүндээ эрхлэхийг
- Аливаад гэгээн цайлган сэтгэлээр хандахыг
- Амьдралаас таашаал авахын тулд зоригтой байхыг
- Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг
- Урмаар дүүрэн амьдрал дунд хүүхэд итгэж сурдаг
- Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг
- Үнэн шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг
- Амгалан тайван амьдралд хүүхэд бусдыг хүндэтгэж итгэж сурдаг
- Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
- Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдрал дунд хүүхдэд энэрэл хайрыг олж авдаг
- Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг
- Дайсагналд өссөн хүүхэд бусдад өширхөж сурдаг
- Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог
- Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
- Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог
- Үг хэллэгээр зааварлах
- Үйл хэргээр дагуулах
- Үлгэр дууриал үзүүлэх
- Үүсгэл санаачилгыг нь дэмжих
- Үзэл санааг бөх суулгах
- Идэж чадмагц баруун гарыг сургана
- Хэлж чадмагц эрхэлэх дууг үл гаргана
- Явж чадмагц дөрвөн зүг, дээд доодыг ухуулна
- Мэхэж хийж сурмагц ёслол, найр тавиулна
- ( То вангийн сургаалаас )
- Гашуунаар тэтгэхгүй ( Aрхичин болно )
- Амттанаар цатгаxгүй ( Голомтгой зантай болно)
- Өнгөнд гялбуулахгүй ( Ганган хээнцрээс цаашгүй болно )
- Тансагт умбуулахгүй ( Бэлэнчлэх сэтгэлгээнд дасна )
- Нойронд автуулахгүй ( Залхуу хойрго болно )
- Улай үзүүлэхгүй ( Зан ааш хатуу болно )
- ( Монгол ардын сургаал үг )
- Ялдам инээмсэглэлд хэвшүүлэх
- Сайшаалын найрсаг үг хэлүүлэх
- Хүний давуу тал, эрхэм зүйлийг мэдрүүлж магтуулах
- Бусдын тус дэмжлэгт талархах
- Хүний үгийг тэвчээртэй тайван сонсгох
- Хүний зэвүү хүргэхээс сэрэмжлүүлэх
- Хүний алдар нэрийг бүтэн дуудуулах
- Сэтгэлийн таагүйг тойруугаар илэрхийлэх
- Өөрийн эрхэм зүйлийг бусдынхтай хамт дурдуулах
- Буруугаа батлахаар хэт улайрахаас болгоомжлуулах
- Зөвшөөрөмгүй зүйлээс найрсгааp татгалзуулах
- Тэвэрч үнсэх
- Толгойг нь илэх, духан дээр нь үнэрлэх
- Дал мөрөөр нь тэврэх, өндөрт өргөх
- Гараас нь хөтлөх, үүрэх, өндөрт өргөх
- Өвдөг дээрээ суулгах, тоглох
- Намуун дуу хоолойгоор ярилцах
- Элэгсэг дохио зангаа хэрэглэх
- Нүүр царайгаар хайраа илэрхийлэх
- Харцаар илэрхийлэх
- Хүүхдийн эд юмсыг дээдлэх
Зөвшөөрч сурахуй:
- Өхөөрдөн энхрийлэх
- Сайшаан дэмжих
- Магтан урамшуулах
- Халамжлан сургах
- Шан өгөх
- Ухааруулан тайлбарлах
- Өмгөөлөн хамгаалах
- Хийлгэн дадлагажуулах
Хориглон цээрлэхүй:
- Үг, үйлээр дургүйгээ илэрхийлэх
- Зэмлэн буруушаах
- Айлган ичээх
- Харцаар сүрдүүлэх
- Ойлгуулан гэмшүүлэх
- Зөөлөн шоглох
- Хүслийн нь хязгаарлах
- Хоргүйгээр биед нь цочрол өгөх
- Ухааруулан шийтгэх
- Алга амтлуулахуй ( Хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно )
- Албадахуй ( Хүчээр түрээ барихыг зөвшөөрч, зөвхөн бусдын ам харна )
- Зандрахуй ( Чанга дуундаа хүч оруулан элэгсэг дотно үгийн мартана )
- Дуулгавар шаардахуй ( Дарамтыг дааж ядан тээж, доогуур харцтайгаар номхон хүлцэнгүйг сайшаана )
- Үглэхүй ( Үгийн тансаг нарийн утга, уянгыг ухан, чих нь “ёроолгүй сав” мэт ямар ч үнэт зүйлсийг эс тооно )
- Өөлөхүй ( Сайнтай, муутай сав дүүлдэг хорвоод зөвхөн хар бараанд гярхайтаж, гэгээнийг нээх мэлмий бүдгэрнэ )
- Ёс суртахуундахуй ( Номхон сургаалд идээшилж, наснаасаа хэтэрсэн “аавын цээж” болж бүхнийг голно )
- Хахуулдахуй ( Олз ашигт хэт шүтэж, өчүүхэн тусыг ч мөнгөөр үнэлэн, бусдын гарыг харна )
- Хөндийлэхүй ( Өнчирсөн мэтээр ганцаардаж, зөвлөх, дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ )
- Хэт бөөцийлэхүй ( Бие даах чадваргүй, эрхийн тэнэгт дасаж, идэвх санаачилгагүй болно )
- Хөөе, дүлий минь ээ ! Чамд чих байна уу ?
- Хэнийгээ дууриахаар ийм болдог байна ?
- Чамд хийж чадах юм нэг ч алга !
- Чи намайг зовоож ханахгүй байна уу ?
- Битгий дургүй хүргээд байгаарай !
- Манай энэ тэнэг, ёстой бүтэлгүй шүү !
- Чиний тус гэж юу байна? Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг энэ дээ !
- Байж байгаа царайгий нь, зэвүүн шүү !
- Ямар лайгаар чамайг төрүүлсэн юм бол доо ?
- Зайл, гар, яв ! чамайг харахаар дургүй хүрээд байна !
- Чам шиг хүүхэдтэй байснаас байгаагүй нь дээр !
- Хэний гэрт, хэнээр тэжээлгэж байгаагаа мэдэж байна уу ?
- Ганцхан чиний төлөө гэсээр байгаад туйлдаж гүйцлээ !