Угийн бичгийг гар утсаараа удирдах шинэ үе эхэллээ
Ugiinbichig.mn 3.0 хувилбар нь овог хайх, ургийн мод харах, овгийн түүх болон дурсамжийн контентыг гар утаснаасаа илүү хялбар удирдах орчин үеийн интерфейстэйгээр шинэчлэгдлээ.
Одоогоор зөвхөн iOS буюу iPhone утсанд ашиглах боломжтой
Таны iPhone дээр шууд суулгаж ашиглах боломжтой. Доорх App Store товчоор татаж авна уу.
Android утсанд зориулсан хувилбар тун удахгүй
Android хэрэглэгчдэд зориулсан шинэ хувилбар бэлтгэгдэж байна. Нээлтийн тухай мэдээллийг энд зарлана.
Аппын дэлгэцүүд
Нэвтрэх, овог хайх, ургийн мод болон түүхийн дэлгэрэнгүй харагдах байдал
Нэвтрэх болон хэрэглэгчийн баталгаажуулалт
Шинэ овог үүсгэх, хайх болон навигаци
Овог хайх болон овогт нэгдэх
Овгийн дэлгэрэнгүй мэдээлэл
Ургийн модыг интерактив байдлаар харах
Өргөтгөсөн харагдац, олон хүний холбоос
Овог үүсгэх, овог хайх
Шинэ овог үүсгэх болон бүртгэлтэй овгоос хайлт хийх урсгал илүү ойлгомжтой болсон.
Ургийн модыг интерактив харах
Хувь хүний мэдээллийг карт хэлбэрээр харж, ургийн холбоосыг илүү амархан ойлгоно.
Овгийн түүх ба дурсамж
Зураг, тайлбар, он цагийн мэдээллийг нэг дор үзэх боломжтой шинэ дэлгэц нэмэгдсэн.
Угийн бичгийн 2025
Хэрэв та компьютероос ашиглах бол desktop хувилбарыг суулгаж хэрэглэж болно. Гар утасны 3.0 шинэчлэлттэй зэрэгцэн desktop хувилбар мөн дэмжигдсээр байна.
Эх сурвалж: Eagle TV
Ургийн модны зураглалыг төрөл бүрийн хэлбэрээр үүсгэх, хэвлэх боломжтой
Ургийн модны зураглалаа төрөл бүрийн хэлбэрээр хэвлэн авч ах дүү, төрөл садандаа бэлэглэх мөн файл хэлбэрээр тархаах боломжтой. Та үүсгэсэн файлаа хэвлэлийн газар авч очин төрөл бүрийн хэмжээгээр хэвлүүлж, жаазлан гэртээ өлгөх, төрөл садныхаа хэн нэгэнд бэлэглэж болно.
Ургийн номыг үүсгэж, хэвлэх боломжтой
Тухайн нэг өрхөд зориулсан ургийн номыг үүсгэж үр хүүхэд, ач зээ нартаа бэлэглэх мөн файл хэлбэрээр өгөх боломжтой. Та үүсэгсэн файлаа хэвлэлийн газар авч очин төрөл бүрийн хэмжээгээр хэвлүүлж, гоё хавтаслан хойч үедээ үлдээж болно. Ингэснээр таны хойч үе тань удам, угсаагаа таньж мэдэх, та нараараа бахархах, эцэг эх, өвөг эцэг болон эмэг эхийнхээ захиасыг нандигнаж явах боломжтой юм.
Овог удмынхаа түүх, соёл, ёс заншил болон билэг тэмдгийг оруулах боломжтой
Овог удмынхаа түүх, соёл, ёс заншилаа мэдэж, таньж, залгамжилж явах нь тухайн овог удамд зөв хүнийг бий болгоно. Нөгөө талаар удмын түүхээ мэдэж өснө гэдэг нь Монгол улсынхаа түүхийг мэдэх, цаашлаад зөв Монгол хүн хүмүүжихэд хувь нэмэртэй юм.
Ургийн модны зураглалыг гоёмсогоор харуулна
Угийн бичгийн програм хангамж нь таны ургийн модны зураглалыг гоёмсогоор, дэлэгрэнгүй, сайн харуулж чадна. Жнь: Салсан болон одоогийн нөхөр/эхнэр, тэдгээрийн хүүхдүүдийн дүсрлэл, нас барсан, ураг төрлийн нэршил, ургийн овог, нас сонголтыг гүйлгэхэд ямар насан дээр хэн хэн төрсөн, хэдэн настай байсан, гэх мэт олон коммандыг ашиглаж болно. Мөн өөрөөс дээш үеэ буюу өвөг дээдсээ тусад нь харах боломжтой.
Ураг төрлийн нэршлээ таниж мэднэ
Өнөө цагт овог удмын маань хойч үе болсон залуучууд ураг төрлийн хоорондын нэршлээ мэдэхгүй байгаагаас гадна өвөг эцэг, эмэг эхийгээ эмээ, өвөө, ажаа гэх мэтчилэн дуудаж сурсанаас болж бүтэн нэр усыг нь хүртэл мэдэхгүй байх тохиолдол түгээмэл болжээ. Ураг төрлийн нэршлээ таньж, мэдэж, хэвших явдал нь монгол ёс, заншилаа дээдлэх эрхэм хүндтэй хүндлэл юм.
Өвөг дээдсийнхээ түүхийг болон гурван үеийн намтраа харна
Өвөг дээдсээ ямар хүн байсан, түүхэнд болон овог удамдаа оруулсан хувь нэмэр, гавьяа, шагнал гэх мэт бүхий л түүхийг бичиж үлдээх нь овог удмын тань хойч үе өвөг дээдсийнхээ хийсэн, бүтээсэн зүйлээр бахарах, тэр чиглэлд бүтээл тууривал хийвэл амжилт олох зэрэг мэдээллүүдийг авч чадна.
Дүрст бичлэг, зураг, хэрэглэж эдэлдэг эд зүйл, эрх зүйн акт зэрэг олон мэдээллийг оруулж болно
Таны зүрх, сэтгэлд хоногшин үлдсэн сайхан дурсамжийг эргэн авчирсан дүрс бичлэгүүдийг байршуулах боломжтой. Мөн үр хүүхдүүдийнхээ төрсөн өдөр, алхаж сурсан үе, цэцэрлэг, сургуульд анх орж байгаа гэх мэт дурсамжит мөчүүдийг та цаг алдалгүй авч оруулах нь нэгэн сайхан түүхийн эхлэлийг хадгалж үлдэх боломжтой.
Зураг бүрт тухайн зургийн түүхийг бичиж оруулах боломжтой
Зураг түүх өгүүлнэ гэдгийг хүн бүр мэдэх билээ. Харин тухайн зурагныхаа түүхийг хойч үедээ бичиж үлдээх боломж төдийлөн бага байдаг бол угийн бичгийн програм хангамжийг ашигласнаар өвөг дээдсийнхээ болон тухайн хүний зургийн цомогт байгаа зураг бүрийн түүхийг бичин үлдээж, үр хойчдоо таниулах, мэдүүлэхэд ач холбогдолтой юм.
Хувь хүний он цагийн бүх мэдээллүүдийг оруулж, ашиглах боломжтой
Тухайн хүний төрсөн цагаас эхлээд одоог хүртлэх хугацаанд хийж, гүйцэтгэж ирсэн бүхий л түүхийг он цагийн дарааллаар оруулах боломжтой. Жнь: 1989 онд 1-р 10 жилийн дунд сургууль орсон, 1998 он их дээд сургууль, 2003 онд Монгол улсын хил дээр цэргийн алба хаасан, 2007 онд гэрэлсэн, авсан гавьяа шагнал гэх мэт бүхий л мэдээллүүдээ оруулж болно. Ингэсний үр дүнд тухайн хүний түүх дэлэгрэнгүй үлдэх болно.
Гэр бүл, овог удмынхаа статистик болон дэлэгрэнгүй лавлагааг авч чадна
Овог удмынхаа статистик үзүүлэлтүүдийг харах, ашиглахад овог удмын гишүүдийн мэдээллээ аль болох дэлэгрэнгүй бүртгэж оруулах хэрэгтэй. Үүний үр дүнд та сонирхолтой статистик үзүүлэлтүүдийг олж харж чадна. Жнь: Овог удмын хэдэн хувь нь эрэгтэй, эмэгтэй, овог удамд эзэлж буй насны бүлгийг харах гэх мэт.
www.urgiinbichig.mn цахим хуудсанд холбогдож ажиллана
Цахим хуудаст тавигдаж байгаа шинэ мэдээ, мэдээллийг програм хангамжаас шууд авах боломжтой. Мөн өөрийн үүсэгсэн овог удмынхаа мэдээллийг цахим хуудас руу оруулснаар дэлхийн аль ч өнцөгөөс ах, дүү, төрөл садан хоорондоо овог удмынхаа мэдээллийг солилцох, ашиглах боломж нээгдэнэ.